Инкотермс 2010


Гадаад худалдааны бараа нийлүүлэх суурь нөхцөл

Гадаад худалдаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулахад талуудын сонгосон ИНКОТЕРМС-ийн бараа нийлүүлэх суурь нөхцлөөс хамаарч зардал, эрсдлийг хариуцах тал тогтоогдох бөгөөд энэ нь барааны үнэ бүрдэлтэнд шууд нөлөөлнө. Иймээс гэрээ байгуулах, хэрэгжүүлэх явцад гарч болох үл ойлголцол, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний алдагдлаас сэргийлэхийн тулд олон улсын худалдааны үйл ажиллагаанд өргөн хэрэглэгддэг, нийтээр хүлээн зөвшөөрч ИНКОТЕРМС-ийн худалдааны нэр томъёог зөв ойлгож хэрэглэх шаардлагатай юм. ИНКОТЕРМС-ийг олон улсын худалдааны нэр томъёо гэж ойлгоно.

EXW-EX Works /named place/ EXW үйлдвэрээс /нэрлэсэн газар/

Энэ нөхцөлөөр худалдагч /экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг худалдагчийн нэрлэсэн газарт худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгнө.Худалдагчийн нэрлэсэн газар нь худалдан авагчийн зөвшөөрсөн газар байна. Тус нөхцөлийг тээврийн бүх төрөлд болон холимог тээвэрт голчлон дотоодын худалдаанд ашигладаг.Талууд ачаа барааг нийлүүлэх нэрлэсэн газрыг нарийн тохиролцож тэр цэг хүртэлх зардал эрсдэлийг худалдагч хариуцахаар эсвэл ачаа барааг тээврийн хэрэгсэлд ачих зардал эрсдэлийг хариуцахаар хоорондоо тохиролцож болно. Энэ нөхцөлийн дагуу худалдагч маш бага үүрэгтэй, худалдан авагчийн үүрэг их байдаг.

FCA-Free carrier /named place/ буюу FCA – Тээвэрлэх хүртэлх чөлөөтэй /нэрлэсэн газар/

Энэ нөхцлөөр худалдагч /экспортлогч/ нь ачаа барааг худалдагчийн зөвшөөрсөн “нэрлэсэн нийлүүлэх газар”-т эсвэл тохиролцсон өөр нэрлэсэн газарт худалдан авагчийн санал болгосон болон нэрлэсэн тээвэрлэгч болон гуравдагч этгээдийн мэдэлд хүлээлгэн өгнө. Талууд нэрлэсэн газрын ачаа барааны нийлүүлэх цэгийг нарийн тодорхойлж чадвал тэр цэг дээр эрсдэл худалдан авагчид шилжих болно. Хэрэв нэрлэсэн газар худалдагчийн агуулах үйлдвэрийн газрын аль нэг байвал худалдагч барааг тээврийн хэрэгсэлд ачих үүрэг хүлээнэ. Харин нэрлэсэн газар нь түүнээс өөр газар байвал худалдагч барааг тээврийн хэрэгсэлд ачих үүрэг хүлээхгүй.

Тус нөхцлийг тээврийн бүх төрөлд болон холимог тээвэрт ашиглана.Өөрөөр хэлбэл тээвэрлэгч төмөр зам, авто зам, агаарын тээвэр, усан онгоц байж болно. Энэ нөхцлийн дагуу худалдагчийн үүрэг нэрлэсэн тээвэрлэгчид барааг хүлээлгэн өгөх хүртэл нэмэгдэнэ. FCA үнэ бол EXW үнэ дээр үндсэн тээвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг авчрах зардал мөн экпортын гаалийн үзлэгийн зардал, экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийснээр гарах зардлуудийн нийлбэр юм.

CPT-Carriage Paid to /named port of destination/ буюу CPT-.. хуртэл тээвэрлэлт төлөгдсөн (нэрлэсэн очих/хүрэх газар )

Энэ нөхцлөөр худалдагч /экспортлогч/ үйлдвэрлэгч нь барааны экпортын бүрдүүлэлтийг хийж ачаа барааг худалдагчийн нэрлэсэн тээвэрлэгчээр *нэрлэсэн очих /хүрэх газар буюу нийлүүлэх нэрлэсэн газар* хүртэл хүргэж өгнө. Нийлүүлэх нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байх бөгөөд энэ нь нийлүүлэлтийн эцсийн цэг байх албагүй. Энэ нөхцлийг тээврийн бүх төрөлд хэрэглэнэ. Хэрэв хэд хэдэн тээвэрлэгч байгаа бол барааг эхний тээвэрлэгчид хүлээлгэж өгснөөр эрсдэл шилжинэ.Худалдагч тээвэрлэгчид худалдан авагчийн бүх нэмэлт зардлыг төлнө. Хэрэв тээвэрлэлтийн зардалд ачааг ауулгах, гаалийн бүрдүүлэлт хийх болон бусад зардлууд багтсан бол худалдагч мөн тэдгээрийг төлнө.

CIP – Carriage and Insurance Paid to (named place of destination) CIP –Даатгал ба тээвэрлэлт төлөгдсөн нэрлэсэн очих/ хүрэх боомт)

Энэ нөхцлөөр худалдагч /экспортлогч/ нь ачаа барааг өөрийн нэрлэсэн тээвэрлэгчээр нийлүүлэх нэрлэсэн газар буюу нэрлэсэн очих /хүрэх боомт нь худалдан авагчийн улсын газар бөгөөд нийлүүлэлтийн эцсийн цэг байх албагүй. Худалдагч тээвэрлэлтийн туршид ачаа бараанд учрах эвдрэл гэмтэл, барааны алдагдал зэрэгтэй холбоотой худалдан авагчийн эрсдлүүдийг багтаасан даатгалын гэрээг байгуулах үүрэгтэй. Бүх төрлийн тээвэрт хэрэглэнэ.

DAT-Delivered At Terminal (named terminal at port of destination) буюу DAT- Терминал дээр хүргэж өгөх (нэрлэсэн хүрэх/очих боомтын нэрлэсэн терминал цэг)

Тус нөхцлөөр худалдагч/үйлдвэрлэгч/ экспортлогч нь тээврийн хэрэгслээс буулгасан ачаа барааг нэрлэсэн боомтын эсвэл нэрлэсэн газрын нэрлэсэн терминал дээр худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэж өгнө.Терминал гэдэгт: усан боомт,агуулах,чингэлгийн хашлага, авто зам,төмөр зам,агаарын тээврийн ачааны терминал зэрэг газруудыг хамруулж ойлгоно. Тээврийн бүх төрөлд хэрэглэнэ.

DAP-Delivered At Place (named place of destination) буюу DAP-(нэрлэсэн газарт хүлээлгэн өгөх)

Тус нөхцлөөр худалдагч үйлдвэрлэгч/экспортлогч нь нийлүүлэх нэрлэсэн хүрэх газарт тээврийн хэрэгслээс буулгахад бэлэн болсон ачаа барааг худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэж өгнө.Худалдагч барааг нэрлэсэн газарт авчрахтай холбоотой бүх эрсдэлийг хариуцна.*Нэрлэсэн хүлээлгэж өгөх газар* нь худалдан авагчийн нутаг дэвсгэр байна.Тээврийн бүх нөхцөлд хэрэглэнэ.

DDP-Delivered Duty Paid (named place of destination) буюу DAP-Нийлүүлэлтийн төлбөр төлөгдсөн (нэрлэсэн хүрэх газар)

Тус нөхцлөөр худалдагч нь ачаа барааны экспортын бүрдүүлэлтийг хийж, импортын гаалийн үзлэгт орсон боловч тээврийн хэрэгслээс буулгаагүй барааг нэрлэсэн газарт худалдан авагчид хүлээлгэн өгнө. Худалдагч барааг нэрлэсэн газарт авчрахтай холбоотой бүх эрсдлийг хариуцах бөгөөд барааны экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийгээд зогсохгүй мөн импортын бүх татвар хураамжийг төлөх үүрэгтэй. Нийлүүлэх нэрлэсэн газар нь худалдан авагчийн нутаг дэвсгэр байна.

DDP нөхцөл нь худалдагчийн үүрэг хариуцлага хамгийн их байх нөхцөл юм. Тээвэрлэлтийн бүх төрөлд хэрэглэнэ. Талууд ачаа барааны нийлүүлэлтийн хүлээн авах цэгийг тодорхой, нарийн зааж өгөхөөр тохиролцох хэрэгтэй бөгөөд тухайн цэг нь худалдагчийн хариуцах эрсдэл зардал дуусах газар байна. Нөхцлийг тээвэрлэлтийн бүх төрөлд хэрэглэнэ.

FAS-Free Alongside Ship (named port of shipment) буюу FAS-Усан онгоцны хашлагын дагуу чөлөөтэй /нэрлэсэн газар илгээх боомт/

Тус нөхцлөөр худалдагч /экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг “ачаалах/илгээх боомт” –ны тавцанд буюу усан онгоцны хашлагын дагуу хүргэнэ.Нэрлэсэн нийлүүлэх газар буюу ачаалах боомт дээр ачаа барааг ачих цэгийг маш тодорхой нарийн тохиролцох шаардлагатай, учир нь тухайн цэг дээрээс худалдагчийн хариуцах зардал, эрсдэл болон бусад холбогдох үүргүүд худалдан авагчид шилжих юм. Бараа бүтээгдэхүүнийг чингэлэгт савласан тохиолдолд худалдагч нь усан онгоцны хашлагын дагуу бус терминал дээр тээвэрлэгчид барааг шилжүүлнэ. FAS нөхцлөөр худалдагч барааны экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.Импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцахгүй.

FOB Free On Board (named port of shipment) буюу FOB-Усан онгоцны тавцангаас чөлөөтэй (нэрлэсэн газар нь илгээх боомт)

Энэ нөхцлөөр худалдагч /экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг *ачаалах/илгээх боомт*-оос худалдан авагчийн нэрлэсэн усан онгоцны тавцан дээр тавих үүрэг хүлээнэ. Нэрлэсэн нийлүүлэх газар буюу ачаалах боомт нь худалдагчийн улсын газар байна. Усан онгоцны тавцан дээр бараа бүтээгдэхүүнийг тавиж шилжүүлсэн үеэс бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бүх эрсдэл худалдагчаас худалдан авагчид шилжинэ. Энэ нөхцөл нь зөвхөн далайн болон дотоодын усан замын тээвэрт хэрэглэгдэнэ.

CFR- Cost and Freight (named port of destination) буюу CFR-Зардал ба тээвэрлэлт (нэрлэсэн очих/хүрэх боомт)

Энэ нөхцлөөр худалдагч /экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг нэрлэсэн очих/хүрэх боомт-ны усан онгоцны тавцан хүртэл хүргэж өгнө. Усан онгоцны тавцан дээр бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бүх эрсдэл худалдагчаас худалдан авагчид шилжинэ.Худалдагч нь очих боомт хүртлэх тээвэрлэлтэй холбоотой зардлыг хариуцна. Энэ нөхцөл нь зөвхөн далайн ба дотоодын усан замын тээвэрт хэрэглэгдэнэ. Тус нөхцлийн нэрлэсэн очих хүрэх боомт нь худалдан авагчийн улсын газар байна.

CIF-Cost and Insurance and Freight (named port of destination) буюу CIF-Зардал Даатгал ба Тээвэрлэлт (нэрлэсэн очих/хүрэх боомт)

Энэ нөхцлөөр худалдагч /экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг нэрлэсэн очих/хүрэх боомт-ны усан онгоцны зогсоол хүртэл хүргэж өгнө. Худалдагч нь очих боомт хүртлэх тээвэрлэлттэй холбоотой зардлыг хариуцна. Ачаа бараа усан онгоцны тавцан дээр тавигдсан үеэс ачаа барааны аливаа эрсдэл худалдагчаас худалдан авагчид шилжинэ.Худалдагч нэрлэсэн очих боомт хүртэл ачаа барааг тээвэрлэх үүргийг хүлээж зардлыг төлнө.Энэ нөхцөл нь зөвхөн далайн ба дотоодын усан замын тээвэрт хэрэглэгдэнэ.Тус нөхцлийн нэрлэсэн очих хүрэх боомт нь худалдан авагчийн улсын газар байна.